Rostselmash RSM-2400

Танилцуулга

ХҮЧИРХЭГ ХӨДӨЛГҮҮР,ДАВХАР ДУГУЙ,МЕХАНИК ТРАНСМИСС QUADSHIFT,РАМ, МОСТ,ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ХҮЧИРХЭГ ХӨДӨЛГҮҮР
Ростсельмаш үйлдвэрийн тракторын моделиуд 2375/2400 QSM 11 серийн хөдөлгүүрээр тоноглогдсон (багтаамж 10,8л). Хүчирхэг, бүтээмж өндөр, Оросын нөхцөлд тохирсон хөдөлгүүрүүд нь олон арван жилийн судалгааны дүнд бүтээгдсэн тэргүүлэх бүтээгдэхүүн юм. Хүйтэн нөхцөлд найдвартай асах бөгөөд мото нөөц ихтэй, их эргэлттэй үед чимээ багатай. Явалтын параметрүүдийг хялбар удирдана.

ДАВХАР ДУГУЙ
2000 ба түүнээс дээш серийн Ростсельмаш үйлдвэрийн тракторууд давхар дугуйтай тул бүтээмж өндөртэй. Тракторын авцалдах чанар дээшилж, нойтон зам дээр явалт сайжирч, дан дугуйтай харьцуулбал хөрсөн дээрх даралт 2 дахин багассанаар бүтээмж ба шатахуун зарцуулалтад эерэг нөлөөтэй. Давхар дугуйтай трактор хөрс эвдэх нь бага. Давхар дугуй нь Ростсельмаш 2000 серийн үндсэн иж бүрдэлд ордог. Нарийн спарктай 520/85R42 /дугуйн хамгаалалтын өргөн 520мм/, өргөн
спарктай 710/70R38 /дугуйн хамгаалалтын өргөн 710мм

МЕХАНИК ТРАНСМИСС QUADSHIFT®
QUADSHIFT®III 12х4 стандарт, механик хроптой. Энэ хурдны хайрцаг нь 3 шатлалтай. Шатлал бүр нь алгуур шилжих 4 синхронжуулсан хурдтай. 4,8-с 12,8 км/ цаг үед хурдны шилжилт нь уян зөөлөн байхаар бүтээгдсэн. Механик хропны голлох давуу тал нь хийц энгийн, найдвартай, хөдөлгөөний бүх горимд гараар удирдаж болно. Мушгих хүч өндөртэй. Хальтиргаанд хүч зарцуулахгүйгээр түлшинд хэмнэлттэй.РАМ, МОСТУламжлал ёсоор мостны найдвартай ажиллагааг редуктортой наран холбоо бүхий араагаар дугуйтай холбогдсон. Наран холбоо бүхий дамжуулагчтай редукторууд бүх боломжит хүчийг мушгиа араагаар дамжуулна. Иймээс бүх ачаалал мостны редукторт очно. Тракторын чангаах хүч нь 2,722 кг 51 мм пальцтай (CAT IV) хамгийн үр дүнтэй. Тракторын хүндийн төвд ойрхон бэхлэгдсэн тул тэнхлэг ба мостуудад ирэх ачаалал жигд хуваарилагдана – 50/50. Энэ нь шатахуун
хэмнэх боломж олгоно.

ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Радиаторын урд тор гадагшаа нээгдэнэ. Энэ механизм нь радиаторт засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийхэд операторын тав тухыг хангана.

ГУРВАН ЦЭГТ АРЫН ДҮҮЖИН ТӨХӨӨРӨМЖ (EHR) ФУНКЦТЭЙ.ГИДРАВЛИК СИСТЕМ HYDRAFLOW®,БҮХЭЭГ - БҮГД ОПЕРАТОРТ ЗОРИУЛАГДСАН,ТҮЛШНИЙ ФИЛЬТР-СЕПАРАТОР,АВТОМАТ УДИРДЛАГА

ГУРВАН ЦЭГТ АРЫН ДҮҮЖИН ТӨХӨӨРӨМЖ (EHR) ФУНКЦТЭЙ
Арын гурван цэгт төхөөрөмжийг тракторт сонголтоор тавина. Энэ нь цахилгаан гидравлик систем бөгөөд байрлалыг автоматаар удирдах (EHR) функцтэй бөгөөд дүүжин тоноглолыг тогтоол гүнд ажиллах боломж олгоно. Дүүжин нь IVN төхөөрөмжтэй холбогдоно. Даац дүүжингийн тэнхлэгээс 610 мм-т 5,897 кг. Түргэн холболтын Quick Hitch рам чиргүүлийн механизмыг холбох ажлыг хөнгөвчилнө. Энэ тоноглолыг ашиглан оператор кабинаас гаралгүйгээр ухарч дэгээг чиргүүлтэй холбож хамуурыг өргөж чиргүүлийн тоноглолыг холбох боломжтой.

ГИДРАВЛИК СИСТЕМ HYDRAFLOW®
HYDRAFLOW® ачааллын реакцаар удирдагдах (Closed Center Load Sensing Hydraulic System) Гидравлик систем нь шаардлагатай даралтыг үүсгэснээр чиргүүлийн төхөөрөмжийн ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлнэ. Ачаалал үгүй үед систем нам даралтын хэмнэлттэй горимд бүх хүчийг дамжуулах нөөц үүсгэнэ. Стандарт гидравлик системийн бүтээмж – 170л/мин. Нэмэгдүүлсэн бүтээмжтэй гидравлик систем 220 л/мин суурилуулах сонголттой. Холбох муфтын комплект ¾ дюйм даралтгүйгээр буцаж асгах муфт үндсэн тоноглол ба энэ нь ихэнхи пневматик төхөөрөмжүүдийг холбох боломж олгоно.

БҮХЭЭГ – БҮГД ОПЕРАТОРТ ЗОРИУЛАГДСАН
Бүхээгний тав тух танд зүй ёсоор үнэлэгдэх болно. Хаалга баруун тийш онгойх ба энэ нь кабины тавцанд их зай үлдээдэг нь засвар үйлчилгээ хийхэд тохиромжтой. Шат, гишгүүр нь эвтэйхэн, хашлага бариултай. Бүх техникийн шийдлүүд нь энгийн бөгөөд ойлгомжтой. Нэмэгдүүлсэн шуугиан тусгаарлалт, эргономик, өргөн харагдац нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Салоны баруун талд байрлах бариулууд удирдлагыг хөнгөвчилнө. Тракторын салон дотор ухаалаг утас, цэвэр ус байрлуулах боломжтой.

ТҮЛШНИЙ ФИЛЬТР-СЕПАРАТОР
Түлшний туслах шүүлтүүр нь Ростсельмаш үйлдвэрийн тракторуудын үндсэн тоноглолд орно. Хөдөлгүүр ажиллах үед бүдүүн шүүлтүүр болон туслах шүүлтүүр нь түлшний хатуулаг хольц усыг ялгаж шүүснээр хөдөлгүүрийн найдвартай аюулгүй ажиллагааг хангана. Шатахууны фильтрт шүүгдсэн бохирыг шүүлтүүрийн доор байрлах крантыг нээж асгана.

АВТОМАТ УДИРДЛАГА /НЭМЭЛТЭЭР/
Ростсельмаш үйлдвэрийн тракторууд нь GPS болон автомат удирдлагын системтэй байх боломжтой. /Автопилот/ тракторын ажлын бүтээмжийг 10% нэмэгдүүлнэ. Мөн цахилгаанаар залах төхөөрөмжтэй холбох боломжтой.

Үзүүлэлт

МодельYTO-LX2204
Хөдөлгүүрийн төрөл Weichai WP12
Номинал хүчин чадал, морины хүч430
Шатахууны сав / нийт багтаамж /, л 927
Механик трансмиссQuadshift 12x4, 35 км/ч
Урд, хойд мост"Гидро
Системийн максимум даралт 200-210 бар (2,900 - 3,000 PSI)
Генератор 24B 150A
Аккумулятор 2 шт, 12В, 190 АH
Урд 4 гэрэл + кабин дээр 2 гэрэл
Хойд 4 гэрэл + кабин дээр 2 гэрэл
Хүчитгэсэн татах брустэй үед, кг 4083
Арын дүүжин төхөөрөмж, ачаа өргөлт 610 мм дүүжингийн тэнхлэгээс CAT IVN/III кг түргэн холбох рамтай /5,900 кг/
Шилэн талбай, кв.м 8
Урд хойд давхар дугуйнуудын сонголт 710/70R38
Хэмжээ710/70R38 дугуйтай
Урт, мм ( урдаа ачаатай )7,340/8106
Давхар дугуйтай өргөн, мм4650
Дугуйны базын урт, мм3380
Дугуйны базын өргөн, мм 1,987 (3,925 спарктай)
Эргэлтийн стандарт диаметр,м (380) 9.73
Тракторын ашиглалтын максимал жин, кг17900
Механик удирдлагатай секцийн хуваарилагч5 хос гидрмуфт ½ (горимууд - өргөлт, буулгалт, нейтраль хөвөгч байдалд контурт тохируулгатай зарцуулалт 120 л/мин)

Нэмэлт үйлчилгээ