БИДНИЙ

ТУХАЙ

“Агромаштех” ХХК нь хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт зориулсан техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл худалдаа, засвар үйлчилгээ болон ургамал хамгааллын бодис, бордооны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын үндэсний компани юм. Манай компани 2008 онд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалтаар Монгол хоёр үүсгэн байгуулагчдийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол орны хөрс, цаг уурын эрс тэс нөхцөлд тохирсон дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг 

нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлэн ажиллаж байна.

“Агромаштех” ХХК нь хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлж, тариалангийн салбарын техник технологийн шинэчлэлд бодит хувь нэмэр оруулсаар байна. Өдгөө компани нь салбартаа туршлагатай хамт олон, мэргэжлийн засвар үйлчилгээний баг, өргөн сонголттой сэлбэг хэрэгслийн хангамжтайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Манай компани ОХУ, Украин, Беларусь, БНХАУ, Итали, АНУ зэрэг орнуудын хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч нэр хүндтэй үйлдвэрлэгчдийн Монгол дахь онцгой эрхт дилер бөгөөд тэдгээрийн бүтээгдэхүүнийг баталгаат засвар үйлчилгээний хамт цогцоор нь нийлүүлдэг. Бид дэвшилтэт технологийг Монголын хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлж, фермерүүдийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилготойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

ЭРХЭМ

ЗОРИЛГО

Монголын хөдөө аж ахуйн салбарыг дэлхийн жишигт хүргэхийн төлөө үнэ цэнтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний цогц шийдлийг санал болгож, дэвшилтэт технологийг зах зээлд нэвтрүүлнэ.

АЛСЫН

ХАРАА

Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч байгууллага байж, хэрэглэгчдийн амжилтыг дэмжих чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ харилцагч төвтэй үйлчилгээг өрсөлдөх давуу талаа болгон, олон улсын жишигт нийцсэн нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхийг эрхэмлэнэ.

Бид салбартаа тэргүүлэгч байна
Бидний бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчийг амжилтанд хүрэхэд тусална
Өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлэгч байхыг эрхэмлэгч
Манай хангамжийн тогтолцоо дэлхийн жишиг
Манай ажилтан бүр үнэт зүйлсээ эрхэмлэгч, шилдэг багийн үнэ цэнт гишүүн байна
Бидний санхүүгийн үр дүн хөрөнгө оруулагчийг сэтгэл хангалуун байлгана
ҮНЭТ

ЗҮЙЛС

Бид үйл ажиллагаандаа шударга, үнэнч, хариуцлагатай байх зарчмыг баримталж, харилцан хүндлэл, нээлттэй, найрсаг харилцааг эрхэмлэн, тасралтгүй суралцаж өөрийгөө болон хамт олноо хөгжүүлэхийн зэрэгцээ багаар ажиллан илүү өндөр амжилт, төгс төгөлдөрт тэмүүлэхийг эрхэмлэдэг.

ХАМТРАГЧИД

Ростсельмаш

Манай компани ОХУ-ын Ростсельмаш компанитай 2008 онд хамтын ажиллагаагаа эхлүүлж, 2014 оноос эхлэн Монгол улс дахь албан ёсны дилерээр тогтвортой ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Nova-340, Vector 410, Akros 585, Torum-785 KSU-1 загварын үр тариа хураах комбайнуудыг Монголын зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ сэлбэг хэрэгслийн хангалт, борлуулалтын дараах засвар үйлчилгээ, техникийн дэмжлэгийг бүрэн хариуцан ажиллаж ирлээ. Эдгээр загваруудаас Vector 410 комбайн нь Монгол ублсад хамгийн өргөн хэрэглэгддэг, тариаланчдын дунд хамгийн эрэлттэй техникүүдийн нэг болоод байна. Өнөөдрийн байдлаар тус загварын 240 гаруй комбайн улс даяар ашиглагдаж, ургац хураалтын улиралд тариаланчдын ажлыг хөнгөвчилж, үр ашигтай ажиллахад чухал хувь нэмэр оруулж байна. Жил бүрийн ургац хураалтын улиралд Vector 410 комбайнууд нийлээд 160,000 гаруй гектар талбайн ургацыг хурааж, Монгол улсын газар тариалангийн салбарт өндөр бүтээмж, найдвартай ажиллагаагаараа онцгой байр суурь эзэлж байна.

YTO

Манай компани 2011 оноос эхлэн БНХАУ-ын тракторын тэргүүлэгч үйлдвэрлэгч “YTO Group” компанийн Монгол улс дахь албан ёсны дилерээр ажиллаж байна. Энэ хугацаанд 20-280 морины хүчтэй хүчин чадал бүхий өргөн сонголттой тракторуудыг Монголын зах зээлд нийлүүлж, өнөөдрийн байдлаар нийт 260 гаруйг амжилттай хүлээлгэн өгөөд байна. YTO компанийн тракторууд нь өрсөлдөхүйц үнэ, найдвартай ажиллагаа, ашиглалтын зардал багатай, эвдрэл гэмтэл бага гэх мэт давуу талуудаараа Монголын газар тариалангийн нөхцөлд онцгой тохиромжтой техник юм. Үүнээс 220-240 морины хүчтэй ангиллын тракторууд нь тариалангийн үйлдвэрлэлд хамгийн эрэлттэйд тооцогдож, одоогоор тус ангиллын 120 гаруй трактор улс орон даяар ашиглагдаж байна.

Klever

Манай компани ОХУ-ын “Ростсельмаш” компанийн охин компани болох “Klever” үйлдвэртэй 2008 оноос хамтран ажиллаж, 2014 оноос эхлэн албан ёсны дилерээр нь ажиллаж байна. Тус үйлдвэр нь комбайны эд анги, дагалдах хэрэгсэл үйлдвэрлэхээс гадна дараах хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг. Үүнд:

  • Химийн болон механик аргаар хөрс боловсруулах техник
  • Ногоон тэжээл болон хадлан бэлтгэх техник, тоног төхөөрөмж
  • Үр тариа цайруулах машин механизм болон дагалдах тоног төхөөрөмж

Elvorti

Манай компани 2017 оноос эхлэн Украйны “Elvorti” үйлдвэрийн Монгол улс дахь албан ёсны дилерээр ажиллаж байна. Энэ хүрээнд ALKOR 7.5, 10, 12 загварын үрлэгч төхөөрөмжүүдийг дотоодын зах зээлд амжилттай нийлүүлж байна. “ALKOR” цувралын гол давуу тал нь тус бүр өөрийн дизель хөдөлгүүрээр тоноглогдсон байдагт оршино. Үүний үр дүнд өндөр хүчин чадалтай гидравлик насос бүхий трактор шаардахгүйгээр ажиллах боломж бүрдэж, ашиглалтын уян хатан байдал нэмэгдэн, тракторын техникийн үзүүлэлтээс хамаарах хамаарал буурдаг.

Rainbow

Манай компани 2023 оноос эхлэн хөдөө аж ахуйн ургамал хамгааллын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БНХАУ-ын “Rainbow” компанийн Монгол улс дахь албан ёсны дилерээр ажиллаж байна. Тус компани нь одоогоор БНХАУ-ын агрохимийн бүтээгдэхүүний №1 экспортлогч юм. “Rainbow” компани нь нийт 6 үйлдвэр, 2 судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн төвтэй бөгөөд бүтээгдэхүүнээ дэлхийн 80 гаруй улс оронд экспортолж байна.

Metal-Fach

Манай компани 2019 оноос эхлэн Польш улсын “Metal Fach” компанийн Монгол улс дахь албан ёсны дилерээр ажиллаж байна. Тус компани нь Европ стандартын дагуу ногоон тэжээл бэлтгэх техник, хөрс боловсруулах тоног төхөөрөмж мөн үр тариа цайруулах машин механизм үйлдвэрлэдэг. “Metal Fach” компанийн рулон боох болон хальсан бүрхүүлээр боох машинууд нь Монголын газар тариалангийн үйлдвэрлэлд амжилттай нэвтэрч, чанар болон үнийн хувьд өндөр үнэлгээ авч хэрэглэгчдийн хэрэгцээнд бүрэн нийцэж байгаагаараа онцлог юм.

XAG

Манай компани 2024 оноос эхлэн ургамал хамгааллын бодис болон бордоо цацах зориулалттай хөдөө аж ахуйн дроны үйлдвэрлэлээр тэргүүлэгч БНХАУ-ын “XAG” компанийн Монгол Улс дахь албан ёсны дилерээр ажиллаж байна. “XAG” нь хөдөө аж ахуйн дроны салбарт ялангуяа нарийвчлал өндөртэй цацалтын технологийн чиглэлээр зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг. Тус компани “P100 pro” загварын дроныг Монголын зах зээлд нэвтрүүлсэн. 2025 онд тус загварын 2 ширхэг дроныг туршилтын журмаар түрээсийн хэлбэрээр нийлүүлж, дотоодын салбарын нөхцөлд туршиж, үнэлгээ хийсэн билээ.

FJDynamics

Манай компани 2023 оноос эхлэн нарийвчлал сайтай газар тариалангийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын тэргүүлэгч компани “FJDynamics”-ийн Монгол улс дахь албан ёсны дилерээр ажиллаж байна. “FJDynamics” нь хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарт ашиглагддаг автомат жолоодлогын систем, GPS үйлдвэрлэлээр БНХАУ-ын топ 5 үйлдвэрлэгчдийн тоонд багтдаг. Тус компани нь өөрийн хоёр нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлээд байгаа бөгөөд энэ нь салбарын шинэчлэл болон дижитал шилжилтийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж байна.

Sinofert