Глифосат 540г
- Home
- Глифосат 540г
Глифосат 540г
540 g/l Potassium Salt
20L
Зориулалт
Уринш, тарихын өмнө болон ургац хураахаас өмнө нэг ба олон наст үет, хос үрийн талт хог ургамал, өвслөг болон өргөн навчит, модлог зарим бут сөөгийг устгахад зориулагдсан симтемийн дотоод үйлчилгээтэй гербицид.
Давуу тал
- Калийн катион (K+) нь глифосат сөрөг молекулуудтай хүчтэй холбогддог тул глифосатын үр нөлөөг нэмэгдүүлж өргөн навчит төрөл бүрийн хог ургамалын үндэсний системд хурдан хүрдэг.
- 1литр глифосатад агуулагдах давсны хэмжээ өндөр, усанд маш хурдан уусдаг
- Хөрсөнд идэвхитэй хадгалагддаггүй тул дараа нь таригдах тарималд нөлөөгүй.
- Нэг наст хог ургамалд 5 хоног,олон наст хог ургамал 7-10 хоног,мод бут сөөгөн ургамалыг 10-20 хоногт устгана.
Анхаарах зүйл
- Хамгийн багадаа хог ургамлал нь 1-2 навчтай 6-8 см өндөр шаардлагыг баримтлах
- Эх болон ажлын уусмалыг 1-2 цагийн өмнө бэлтгэх
- Ихэнх бодистой нийцэх бөгөөд шаардлагатай бол эх уусмалаар нийцлийг шалгах
- Хэт халуун /+250C-ээс их/, бороо орохоос өмнө болон дараа 3 цагийн дотор цацаж болохгүй
БОДИСЫГ ХЭРЭГЛЭСНИЙ ДАРАА САВЫГ ХҮНСНИЙ
ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО.
Танилцуулга
Хэрэглэх норм, тун
Таримал | Хөнөөлт организм | Тун (л/га) | Ажлын уусмал (л) | Хугацаа |
---|---|---|---|---|
Буудай, төмс, рапс, цэцэг тариалахаас өмнө | Нэг наст үет ба хос үрийн талт хог ургамал 6-8 навчтай үед | 1.2 - 2.2 | Газрын техникээр 100 - 200, Онгоцоор 25 - 50 | Хог ургамлын ургалтын хугацаанд зуны сүүлч, намар тариа хураасны дараа шүршинэ. |
Уришинд | Нэг ба олон наст хог ургамал 8 - 12 см буюу 8 навчтай үед | 1.8 - 2.5 | Хог ургамал идэвхитэй ургаж эхлэх үед шүршинэ. | |
Үр тарианы болц түргэсгэх | Нэг наст үет хог ургамал | 1.0 - 2.0 | Чийг 28%-иас илүүгүй үед хэрэглэх бөгөөд цацсаны дараа 7 хоногт хурааж болохгүй. Таримал шигүү бол өндөр тунг ашиглана. Үрэнд зориулсан ургацад цацаж болохгүй. |
Нэмэлт үйлчилгээ
Leasing is an effective and attractive way of acquiring Rostselmash equipment.
Rostselmash Finance partner leasing companies can offer you programs to purchase agricultural machinery on the most favorable terms.
Exclusive leasing programs are also available.
Leasing is an effective and attractive way of acquiring Rostselmash equipment.
Rostselmash Finance partner leasing companies can offer you programs to purchase agricultural machinery on the most favorable terms.