Power up to
300hp
performance up to
22tons/hour
tank capacity
9000l
season capacity up to
1000ha
Acros 585
ACROS систем нь өндөр болон дундаж ургацтай талбайд туйлын тохиромжтой. Комбайны суурь нь нэг том дамартай (800 мм), даралтат иш сэгсрэгчтэй цайруулж ангилах төхөөрөмж юм. Машины өндөр бүтээмжийн баталгаа нь, найдвартай ажиллагаа, сайтар зохион байгуулсан засвар үйлчилгээ юм.
Үндсэн үзүүлэлт
Power up to
300hp
performance up to
22tons/hour
tank capacity
9000l
season capacity up to
1000ha
Танилцуулга
Давуу тал
Smart Launch – гэдэг нь буулгах ба хэвтээ шнекүүдийг тус тусад нь дэс дараалан ажиллуулах патентлагдсан төхөөрөмж юм. Энэ төхөөрөмж нь ачааг ямар нэг хүндрэлгүйгээр богино хугацаанд, бөглөрөлгүйгээр суллах боломж олгоно. Smart Launch системийн тусламжтайгаар ачааг порцолж буулгах боломжтой ба энэ нь тус системийн зөвхөн нэг л давуу тал юм. Эдгээрийн нэг нь унтраах үед ачаа суллах шнекээс үлдэгдэл үр тариаг гаргах ба энэ нь шнекийг эвхэх үед үр тарианы алдагдал гарахгүй. Иймээс Smart Launch систем нь бункерийг богино хугацаанд бүрэн чөлөөлж суллах боломж олгоно.
Практикаас үзвэл үр тариаг суллаж буулгахад ажлын цагийн 5% багагүй хувийг зарцуулдаг. Энэ хугацааг богиносгохын тулд ACROS комбайнд өндөр бүтээмжтэй ачаа буулгах, суллах төхөөрөмж ашигладаг ба /суллах хурд 90 л/с/, мөн нэмэгдүүлсэн багтаамжтай бункертэй /9000л/. Өндөр чийгшилтэй орчинд ажиллахад онцгой анхаарсан. Бункерийн доор байрлуулсан гидр-пульсаторууд нь 35% хүртэл чийгтэй үрийг буулгах боломж олгоно. Дүүрэлтийн түвшин мэдрэгчүүд нь ачаа буулгах болсныг мэдээлнэ. Буулгах шнекийн өндөр, урт, эргэлтийн өнцөг зэрэг нь үрийг ямар ч тээврийн хэрэгсэлд саадгүй ачих боломж олгоно. Комбайн нь 9 метрийн өргөнтэй хураагчтай. Үрийг буулгаж суллах үед цайруулагчийн удирдлагын гарыг унтраах боломжтой байдаг нь түлш зарцуулалтыг бууруулах болон цайруулагчийн нөөцийг хэмнэх боломж олгоно.
ACROS комбайнд хэрэглэсэн цайруулах систем нь түүний нэг давуу тал юм. Сонгодог нэг дамарт цайруулагч нь өндөр нэвтрүүлэх чадварыг бага энерги зарцуулалттай хослуулсан. Үнээс гадна энэ нь үрийг гэмтээх эрсдэл хамгийн бага, ишийг гэмтээлгүйгээр нямбайлан боловсруулна.
Цайруулсны дараа үлдсэн тариан толгой гүйцээж цайруулах бие даасан төхөөрөмж рүү орох ба үүний дараа цайруулсан үр сэгсрэгч тавцангийн дагуу хуваарилагддаг нь цэвэрлэгээний бүрэн циклийг хангана. Төхөөрөмжийн 3 далбаат ротор нь гүйцээж цайруулах дамар хэлбэрийнхээс ялгаатай нь цайруулах ажиллагааг илүү зөөлөн болгож үрийг няцлах нь бага.
Торны шинэчлэн сайжруулсан бүтэц нь цэвэрлэх талбайг 4.95 кв.м болгосон. Засвар үйлчилгээг хөнгөвчлөхийн тулд дээд ба доод торнууд баруун ба зүүн секцэнд хуваагддаг.
ЯМЗ ба Cummins хөдөлгүүрүүд нь ACROS комбайны өндөр хүчин чадлыг баталгаа юм. Эдгээр хөдөлгүүрүүд нь засвар үйлчилгээ хийхэд хялбар, үйлчилгээ хоорондын хугацаа урт байдаг.
Шинэ, уртасгасан налуу камер нь хэд хэдэн давуу талтай:
Хяргагч аппаратыг хянах боломж, өргөн талбайг хамрах адаптеруудтай холбох боломж /жишээ нь тээвэрлэж хураах DRAPER STREAM 900/. Нам иштэй болон сийрэг ургацтай талбайн нөхцөлд массыг налуу камерт өгөлтийг сайжруулахын тулд /AFN/ хуруун механизм бүхий хүлээн авагч битер ашигладаг.
Жижиглэгч дамар нь хоёр хурдаар эргэнэ: үр тариа хураахад 3,400 эргэлт/мин ба эрдэнэ шиш хураалтанд 2,000 эргэлт/ мин хурдыг бууруулдаг нь жижиглэгчийн эд ангиудын элэгдлийг бууруулах зорилготой.
Хийн компрессор нь ээлж солилцох үеийн үйлчилгээний хугацааг ихээхэн хэмнэх боломж олгоно. Ялангуяа техникийн үйлчилгээний машин ойр байхгүй хээрийн нөхцөлд тустай. Компрессор нь комбайны үндсэн бүрдэлд орох ба үүгээр Ростсельмаш компани нь салбартаа шинэлэг стандарт тогтоож буй юм.
ACROS 585 комбайнууд нь Comfort Cab II системээр тоноглогдсон бөгөөд та энд ажлын байр ямар ая тухтай байж болохыг мэдэрнэ. Ая тухтай нөхцөл нь ядаргаа багатайгаар өндөр үр бүтээмжтэй ажиллах боломж олгоно. Adviser IV дуут дохиоллын мэдээлэх систем нь цайруулах процесс болон комбайны ажиллагааг бүхэлд нь хянаж эвдрэл гэмтлээс сэргийлэх боломж олгоно.
Цайруулагч, жижиглэгч ACROS сонгодог систем нь ишийг /соломыг/ бараг гэмтээдэггүй. Соломыг жижиглэж тараан цацах эсвэл мөрлөн хурааж болно. Тоноглогдсон хэрчигч тараан цацагч нь соломыг нямбайлан тайрч талбайд жигд тараан цацаж бордоо болгоно. Элэгдэлд тэсвэртэй, өөрийгөө ирлэгч хутгаар тоноглогдсон.
Үзүүлэлт
Хадуур POWER STREAM, 5,0/6,0/7,0/9,0 м | ○ |
Хадах аппарат нь дагуул араат дамжуулгатай | ● |
Хутганы хурд, явалт/мин | 1,180 |
Мотивил нь комбайны хурдаас хамаарч эргэлтээ өөрөө зохицуулаг системтэй | ● |
DRAPER STREAM 900, 9 м хадуур | ○ |
FLOAT STREAM 700/900 уян хяргагч аппарат бүхий Нам хяргагч хадуур, 7/9 м | ○ |
ARGUS 870/875 — Эрдэнэ шиш хураалтын хадуур, 8 эгнээ (м/р 70/75 см) | ○ |
FALCON 870/875 — Наран цэцэг хураах хадуур, 8 эгнээ | ○ |
SUN STREAM 780 — Наран цэцэг хураах хадуур, 7,8 м | ○ |
SWA PICK 342/432, 3,4/4,3 м хамагч | ○ |
Иш сөхөгч | ○ |
Тээвэрлэгч тэргэнцэр | ○ |
Тэргэнцрийг чирэх тоноглол | ● |
○ Захиалгаар ● Серээр
Дамжуулах налуу камер | ● |
AFH налуу камер /комбайны бүрдэлд/ | |
Газрын хэвгийг дагах пүршний систем | ● |
Нэгдсэн гидро-холболт | ● |
○ Захиалгаар ● Серээр
Дамрын урт, мм | 1,480 |
Дамрын диаметр, мм | 800 |
Дамрын эргэх давтамж /бууруулагч редуктортой/, эргэлт/мин | 335–1 050 (200-450) |
Дамар доор хамах өнцөг, градус | 130 |
Дамар доор хамах нийт талбай, м2 | 1.38 |
Jam Control төхөөрөмж | ● |
○ Захиалгаар ● Серээр
Сүрэл сэгсрэгч клавишын тоо, ш | 5 |
Сүрэл сэгсрэгч ангилах талбай, м | 6.15 |
Сүрэл сэгсрэгч даралтын урт, мм | 4,100 |
Цэвэрлэх системийн | 2 шигшүүртэй |
Шигшүүрийн нийт талбай, кв.м | 5 |
Гүйцээж цайруулах төхөөрөмж | бие даасан |
Бункерын багтаамж, л | 9,000 |
Ачаа буулгах хурд, /багагүй/ л/сек | 90 |
Буулгах өндөр, м | 4.3/4.7 |
Тарианы үрийн бус хэсгийг хураах тоноглол | жижиглэж тараан цацагч |
Иж бүрдэл-Comfort Cab систем бүхий Adviser II | – |
Иж бүрдэл-Comfort Cab II систем 7 бүхий Adviser IV7 | ● |
Агроменежментийн Агротроник платформ | ○ |
Ургац болон чийглэгийг бүртгэх систем | ○ |
Түлшний түвшин хэмжигч | ○ |
Автомат тосолгооны нэгдсэн систем | ○ |
Дахин буцааж цайруулах систем | ○ |
○ Захиалгаар ● Серээр
Араа | гидростат |
Хөтлөх дугуйны зам, мм | 3,100 |
Дугуйны суурь, мм | 4,000 |
Хөтлөх дугуйны төрөл | 30,5LR32 |
Хөтлөгдөх дугуйны төрөл | 18,4R24 |
Үйлдвэрлэгчийн марк | ЯМЗ 53645-10 |
Хэвийн чадал, кВт/морины хүч/ | 221 (300) |
Түлшний савны багтаамж, л | 540 |
Хийн компрессор | ● |
Урт/өргөн/өндөр (тээвэрлэх горимд), мм | 8,846/3,880/3,940 |
Жин (стандарт бүрдлээр, хураагчгүй, түлшгүй), кг1 | 13,400±400 |
Нэмэлт үйлчилгээ
Leasing is an effective and attractive way of acquiring Rostselmash equipment.
Rostselmash Finance partner leasing companies can offer you programs to purchase agricultural machinery on the most favorable terms.
Exclusive leasing programs are also available.
Leasing is an effective and attractive way of acquiring Rostselmash equipment.
Rostselmash Finance partner leasing companies can offer you programs to purchase agricultural machinery on the most favorable terms.