АЛМАЗИС

Metsulfuron-methyl 600 g/l WDG
CAS: 74223-64-6 C14H15N5O6S

20L

1KG

Зориулалт

Зусах ба өвөлжих буудай, арвай, хөх тариа, хошуу будаа /овъёос/-ны тарималын талбайн зарим нэг ба олон наст хос үрийн талт хог ургамлыг устгах зориулалттай сонгомол үйлчилгээтэй гербицид.

Давуу тал

  • Эх уусмалыг 1-2 цагийн өмнө найруулж дээрээс нь ажлын уусмалыг хийнэ.
  • 2,4Д су урилсан б одистой хольж хэрэглэж болно, бусад тохиолдолд нийлэмжийг шалгаж ашиглах нь зүйтэй.
  • Хэт халуун /+250C-ээс их/, бороо орохоос өмнө болон дараа 3 цагийн дотор цацаж болохгүй.

Анхаарах зүйл

  • Бараг бүх нэг наст ба олон наст хос үрийн талт хог ургамлыг ургалтын үед дарангуйлна.
  • 1 га-д зарцуулагдах норм бага, өртөг хямд байна.
  • Хог ургамлын эд эрхтнээр дамжин нэвтэрч 3-4 цагт үр дүн үзүүлж, 7-21 хоногт бүрэн үхүүлнэ.

БОДИСЫГ ХЭРЭГЛЭСНИЙ ДАРАА САВЫГ ХҮНСНИЙ
ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО.

Танилцуулга

Хэрэглэх норм, тун

ТарималХөнөөлт организмТун (л/га)Ажлын уусмал (л)Хугацаа
Өвөлжих буудай арвайНэг наст хос үрийн талт болон зарим олон наст хос үрийн талт ургамал8-10Газрын техникээр 100-200 Онгоцоор 25-50Хавар нэг наст хог ургамлын 2-4 навч, олон наст хог ургамлын тэвгэн навч үүсэх үед
Зусах ба өвөлжих буудай, арвай, хошуу будаа6-8Үр тарианы таримлын бутлахаас гол хатгах үед
Зусах буудай арвай8-10Нэг наст хос үрийн талт хог ургамлын өсөлт хөгжлийн эхний шатанд, (2-4 навчтай байхад) ба олон наст хос үрийн талт хог ургамлын тэвгэн навч үүсэх үед, таримал ургамлыг 2 навчтайгаас бутлалтын төгсгөл хүртэлх хугацаанд шүршиж хэрэглэнэ.
Мэдрэмтгий хог ургамлууд: Мөлхөө шээрэнгэ, арзгар азаргана, хөдөөгийн бирааги,ажигана, гиш, зэрлэг байцаа, софиягийн борбут, дунд ажигана, эгэл зохимон, хурган засаа, дурсхал цэцэг, багваахайн зүйл, эгэл гаймуу, дошинцогийн зүйл, зэрлэг лууван, балжингарав, даамуу, нил, гагадайн зүйлүүд,Сул мэдрэмтгий хог ургамлууд: · Шарилжин навчит амбриоз, хонгор зул, чөдөр сэдэргэнэ, Шорной, татаар сагаг, лууль, чонын хэл, өрөмтүүл

Нэмэлт үйлчилгээ