Power up to

180hp

performance up to

10tons/hour

tank capacity

4900l

season capacity up to

700ha

Nova

Үндсэн үзүүлэлт

Power up to

180hp

performance up to

10tons/hour

tank capacity

4900l

season capacity up to

700ha

Танилцуулга

Давуу тал

Налуу тээвэрлэх камержсан дамжуулга нь тарианы массыг хурдан жигд байдлаар цайруулах барабанд дамжуулна. Налуу камерын байдлыг шалгах, хянах нээлхий тагтай цайруулах барабаны урд хэсэг чулуу ялган зайлуулагчаар тоноглогдсон нь ажиллагааны төвөгтэй нөхцөлийг хөнгөвчилсөн байна.

Нэг барабантай сонгодог цайруулагч нь үр тариаг гэмтээлгүй (нимгэн давхарга үүсгэн) цайруулалтыг гүйцэтгэх маш энгийн хийцтэй бөгөөд 2 секц бүхий дектэй ба барабаны доорхи талбай нь 0,9кв/м том талбайг хамруулан цайруулалтыг өндөр бүтээмж чанартай гүйцэтгэх машин юм.
Газар тариалангийн үйлдвэрлэлийг явуулахад өртөг зардал багатай ашиглах боломжийг бий болгож бага га талбай бүхий газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид болон ААН-үүд авч ашиглах нь зохистой шийдвэр болно. Олон хэсэг, бага талбайд сэлгэн байршиж, үр ашигтай ажиллах боломжтой. Орчин үеийн дизайн, төхөөрөмжөөр тоноглогдсон хэрэглэгчийн хүсэлт шаардлагад бүрэн нийцсэн ба үнийн хувьд ижил төрлийн комбайнтай харьцуулшгүй.

Комбайны YaMZ-534 (Stage IIIa) хөдөлгүүр нь нэг эгнээ 4 цилиндртэй, эзэлхүүн нь 4,43л; 180м/хүч (132квт үед 2000 эрг/мин)-тэй хөдөлгүүрээр тоноглогдсон. 20% хүртэл мушгих моментын нөөцтэй. Хөдөлгүүрийн ажиллагаа болон түлш зарцуулалтыг ачаалалтай ба жигд ажиллагааны явцыг электроноор хянах юм. Үүний туслалцаатайгаар зарцуулалтыг хамгийн бага хэмжээнд хүргэх боломжтой.

Будааны лай цэвэрлэх 2 шигшүүртэй цэвэрлэх системийг ашигласан бөгөөд саварт шигшүүр дээрээс бэлтгэх самбар дээр уналт хийх нь цэвэрлэгээний процессыг сайжруулсан юм. Шигших нийт талбай 3,59 м/кв байгаа нь 3-р ангиллын комбайнд тохирсон нэг гол үзүүлэлт болно. Цэвэрлэгээний системд 6 далбаат салхин сэнс ашигласан бөгөөд эргэлтийн давтамжийг кабинаас тохируулж удирдах бөгөөд хянах самбараас харж хянаж болно. Өндөр бүтээмжтэй сүрэл хэрчигч Бүтээмж сайтай 4 клавшит сүрэл эгсрэгч нь үр тариаг үлдээхгүйгээр ялгадаг. Клавш нь өвдөгт ганхлуураар сэгсрэгдэж сүрэл лайнаас будааг дээд зэргээр ялгана.

NOVA комбайны кабин нь Comfort Cab – аар тоноглогдсон ба иж бүрдэлд нь халаалт хөргөлтийн систем багтсан. Ээлжийн ажлыг дуустал таныг идэвхтэй, бүтээмжтэй, ядрахгүйгээр ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Дуут мэдээллийн систем нь комбайны механизмууд, цайруулалт, агрегатуудын эвдрэл гэмтлийг хянаж тасралтгүй байнга мэдээллэнэ.
Comfort Cab – битүүмж сайтай, 2 суудалтай ба аудио бэлтгэгч, кабины зөөллүүрт
дуу чимээг шингээгч, халаалт хөргөлтийн системээр тоноглогдсон.
Adviser II – мэдээллийн систем нь дуугаар мэдээлэл өгнө.

Нягт ажиллагаат жатка Үр тарианы нийтлэг ажиллагаа бүхий жатканы тавцанг уртасгаж мотовилийн гидро дамжуулга болон жатканы бүхий л ажиллагааг кабинаас удирдах бөгөөд мотовилийн эргэлтийн хурд нь комбайны хөдөлгөөнөөс хамаарч (синхронный) өөрчлөгдөнө. Power Stream жатка нь үр тариаг хураахдаа тарианы массыг маш сайн дамжуулан хаягдлыг багасгаж хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлснээрээ баталгаажсан байна. Энэхүү жатканы өвөрмөц хийц бүхий дагуулт дамжлагатай хадах аппарат нь жигд тэгш хадалт хийж, үр тариаг унаж хаягдахгүй байдлыг хангасан нь практик дээр нотлогдсон. Мотовилийн гидро дамжуулга болон эргэлтийн хурд нь комбайны хөдөлгөөний хурдаас хамаарч, автоматаар өөрчлөгдөнө. Бүхий л ажиллагааг гидрээр хялбар хөнгөн удирдана.

Бункерын эзэлхүүн нь 4900 литр ба машины ангилалд тохируулан хийгдсэн. Тариаг буулгах төхөөрөмж нь өндөр хурдаар бункерыг 2 минут орчимд буулгаж дуусна. Үр тарианы чийглэлтээс хамааруулан бункер доторхи жалгозаар (хаалт) буулгах ачааллыг тохируулна. Буулгах шнекний өндөр 4м учир бүх төрлийн машинд ачаалах боломжтой. Буулгах шнекийг кабинаас гидроор удирдана.

NOVA комбайн нь цайруулагдсан сүрлийг гэмтээхгүйгээр ялгаж болно. Өөрсдийн шаардлагаас хамааруулж сүрлийг хэрчин цацах эсвэл цувуулан асгаж, дэвсэхээр ашиглаж болно. Хэрчигч барабаны дамжуулгыг салгахад эргэлтээс хамаарч, богино хугацаанд хамаарч зогсоно. Аж ахуй нэгж байгууллагын захиалгаар сонирхлын дагуу 9куб/м багтаамжтай сүрэл бухалдагч бункерыг угсарч болно.

Хийн компрессор нь 110л багтаамжтай бөгөөд бүрэн иж бүрдэл бүхий комбайнд тоноглогдсон байна. Ээлж хоорондын үйлчилгээг талбайн нөхцөлд богино хугацаанд үйлчилгээний техникээр хийж болно.

  • Тэгш бус ховилтой зам талбай, даваа гүвээтэй талбайд ажиллах шаардлагын үүднээс тэнхлэгийн өндөр 50 см болсон.
  • Чийглэг ихтэй үед бүрэн дамжлагаар ажиллах.
  • Хөрсөн дээр дарах даралтыг багасгахын тулд дугуйг том хэмжээтэй болгосон.
  • Бага талбайд шилжин ажиллах маневр сайтай болсон.
  • Тээврийн нөхцөлд ашиглах чиргүүлийн тэргэнцэртэй болсон.

Үзүүлэлт

Жатка Power Stream
Жатканы авцын өргөн / м /4.0 /5.0 / 6.0
Хадах аппарат
Хадах аппаратны дамжуулга – дагуул араат редуктор
Хутганы хэрчих хурд явалт/мин1140
Нам доогуур хадагч Float Stream 500
Эрдэнэ шишийн жатка Argus 470
Наран цэцгийн жатка Falcon 670
Подборщик (хамагч) Swapick 340
Тариан түрүү өргөгч
Тээврийн тэнгэнцэр
Нэгдсэн гидро төхөөрөмж

○ Захиалгаар    ● Серээр

Налуу тээвэрлэгч Гинжин хашлагат транспортер
Цайруулах аппаратны хийцтүргэн хүлээн авах битерт барабан
Барабаны диаметр /мм/600
Барабаны урт /мм/1185
Барабаны декний хамрах өнцөг /градус/154
Барабаны декний цайруулалтын талбай /кв.м/0.93
Барабаны эргэлтийн давтамж (бууруулах редуктортой) /об.мин/400 – 1190
Бууруулах редуктор
Бууруулах редукторын эргэлтийн давтамж /эрг/мин/290
Чулуу ялгагч

○ Захиалгаар    ● Серээр

Сүрэл сэгсрэгч клавшийн тоо /ш/4
Сүрэл сэгсрэгч клавшийн урт /мм/3600
Сүрэл сэгсрэгчийн ялгах талбай / м2 /4.3
Цэвэрлэгч 
Цэвэрлэх системийн хийц2 шигшүүрт
Шигших нийт талбай / м2 /3.59
Салхин сэнсний эргэлтийн давтамж / эрг/мин /350-аас 1200
Үлдэгдлийг цайруулах зарчимбуцааж барабанд хийнэ
Бункерын багтаамж / л /4500
Буулгах хурд / м/хүч /5
Буулгах өндөр / м /4
Чичиргээт шигшигч
Дүүргэлтийн мэдрэгч

○ Захиалгаар    ● Серээр

Сүрэл хэрчигч барабаны эргэлтийн давтамж / эрг/мин /3000
Хэрчигч барабаны удаашруулагч төхөөрөмж
Хутганы тоо45
Сүрлийг цувуулан асгагч (валков)
Сүрэл цуглуулагч буюу бухалдагч

○ Захиалгаар    ● Серээр

Иж бүрдэл Comfort Cab
Мэдээллийн систем Adviser II

○ Захиалгаар    ● Серээр

Явах дамжуулгагидростатик
Хурдны дамжуулгын тоо / ш /3
Дугуй хоорондын зай / мм /3700
Хөтлөгч дугуйн зай / мм /2419
Газраас тэнхлэг хүртэлх зай / мм /500
Эргэлтийн градус / мм /7500
Хөтлөх дугуйн загвар21.3 / 26
Чиглүүлэх дугуйн загвар13.6 / 20
Дугуйнуудын марк28RLR26/18.4R24
Хөдөлгүүрийн маркYaMZ-534 (Stage IIIa)
Цилиндрийн тоо, ажлын багтаамж4 цилндр / 4.43 л
Чадал (2000 эрг/мин) / квт/м.х /132/180
Түлшний савны багтаамж / л /300
Түлш зарцуулалтыг хянах систем
Хийн компрессор

○ Захиалгаар    ● Серээр

Урт, өргөн, өндөр (жаткагүй тээврийн байдлаар)8060/2985/3960
Жин (жаткагүй, түлшгүйгээр)9400

Нэмэлт үйлчилгээ