2.4-D этилгексилийн эфир

2,4 D BUTYL ECTER 720 G/L EC
CAS; 94-80-4
C12H14Cl2O4

50кг

Зориулалт

Үр тариа, эрдэнэ шишийн өргөн навчит хогийн ургамлуудтай тэмцэхэд зориулагдсан системийн гербицид.

Давуу тал

  • Идэвхтэй бодисын эфир хэлбэр ба коллоид зэргээс шалтгаалан биологийн идэвхжил нэмэгдсэн
  • Ургамал болон хүрээлэн буй орчинд үзүүлэх пестицидийн ачааллыг бууруулдаг
  • Устгахад хэцүү олон наст хогийн ургамлуудын эсрэг өндөр үр дүнтэй
  • Хэрэглэсний дараа бүх таримал тариалахад тохиромжтой бөгөөд хязгаарлалт байхгүй

Анхаарах зүйл

  • Шүршихийн өмнө ажлын уусмалыг шүршигч савны 1/3-ыг усаар дүүргээд, бэлдмэлийн бүрэн тунг нэмж, дараа нь үлдсэн усыг нэмж хутгана. Ажлын уусмалыг шүрших үед тогтмол холигчийг ажиллуулна.
  • Нүд болон арьсанд хүрэхээс зайлсхийж хамгаалалтын хувцас өмсөнө.
  • Хамгийн их үр ашигтай байхын тулд бүтээгдэхүүнийг (+10)-(+20) хэм агаарын температурт ашиглахыг зөвлөж байна.
  • Бусад гербецидтэй холиход тохиромжтой.

Үйлдлийн механизм

2,4-D нь ауксинтай төстэй өсөлтийг саатуулдаг. Эфир хэлбэрийн гербицид нь идэвхжил нэмэгдэж, амархан, хурдан нэвтэрч, хогийн ургамлын үндэс, түүний дотор бүх хэсэгт тархдаг.

Өсөлтийн цэгүүдэд хуримтлагдаж, эсийн өсөлтийг саатуулдаг – исэлдэлтийн фосфоржилт, нуклейн хүчлийн нийлэгжилт, эндоген ауксин үүсэх процессыг дарангуйлдаг. Энэ нь гажигтай навчис үүсэх, нөхөн үржихүйн эрхтнүүдийг гэмтээж, ургамлын оройн хэсгүүдийн үхэлд хүргэдэг.

Хамгаалалтын үйл ажиллагааны хугацаа

Гербицид нь хөрсний идэвхжилгүй бөгөөд шүрших үед үр тарианд агуулагдах хогийн ургамалд үйлчилдэг бөгөөд уралтын хушацаанд хог ургамлаас хамгаална.

Онцлог чанар:

Гербицидийн үйлчилгээ 1 цагийн дараа эхлэнэ.

Хаврын эхэн үед +5ºС-аас бага температурт. хэрэглэх боломжгүй, хөрс хэт хуурай үед нөхцөлд үр  дүнгүй.

Нөлөөллийн хурд

Агаарын хэм, ургамлын төрөл зүйл, хэрэглээний хурд зэргээ шалтгаалан хог ургамлыг устгах нөлөө маш өндөр. Мэдрэмтгий хог ургамал хэдхэн цагийн дараа ургахаа больж 3-7 хоногт бүрэн үхдэг.

БОДИСЫГ ХЭРЭГЛЭСНИЙ ДАРАА САВЫГ ХҮНСНИЙ
ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО.

Хэрэглэх норм, тун

ТарималХөнөөлт организмТун мл/гаАжлын уусмалХугацаа, арга
Үр тариа, арвайНэг наст зарим олон наст хос үрийн талт хог ургамал0,5-0,65200-300Хог ургамлын эхний үед
ЭрдэнэшишНэг ба олон наст (Хөдөөгийн шаралзгана, туйпланцар, сүүт өвс, шарилж, хоёр талт хогийн ургамал0,5-0,7Тарималын 3-5 навчтай хог ургамлын эхний үе шатанд
0,75-1,2

ГЕРБИЦИДИЙН ХЯНАХ ХОГ УРГАМЛУУД

  • Тарианы хар будаа
  • Ногоон хоног будаа
  • Цагаан лууль
  • Урвуу гагдай                     

Нэмэлт үйлчилгээ