Клетодим
- Home
- Клетодим
Клетодим, 240г/л 240g/L EC
CAS; 99129-21-2
C17H26CINO3S
1L/5L
Зориулалт
Шар буурцаг, наранцэцэг, рапс, төмсний талбайн нэг ба олон наст үет хог ургамалын эсрэг өндөр үр дүнтэй системийн үйлчилгээтэй сонгомол гербицид.
Давуу тал
- Ээлжлэн тариалалтанд тэсвэр үүсэх нөхцөл илэрдэггүй ч өөр бүлгийн гербицидтэй сольж хэрэглэх нь зүйтэй.
- Тарималын хөгжлийн ямарч үед хэрэглэнэ.
- Хөрсөнд нэвчдэггүй, шүршсэнээс хойш гарч ирсэн хог ургамалд нөлөөлөхгүй.
- Цацсаны дараа хог ургамлын навчинд хурдан нэвчиж ургалтын үе дуустал үйлчлэнэ.
Анхаарах зүйл
- Эх болон ажлын уусмалыг 1-2 цагийн өмөн бэлтгэх, усны хатуулаг PH-8 дээш бол найруулсан уусмалыг хонуулахгүй цацах.
- Нэг наст үет хог ургамлыг 3 навчтай үеэс эхлэн хэрэглэнэ.
- Олон наст үет ургамалын жинхэнэ навч томорсон 10-20см өндөр болсон үед хэрэглэнэ.
- Хамгийн тохиромжтой цацах хэм (+10)- (+25) хэм
- 2 цагийн цараа бороо орkход нөлөө үзүүлэхгүй
- Цацагчийн хошууг ижил өнцөгтэй байлгах, ХАА-н техникийн хурд, туйвангийн өндөрийг тохируулах
ҮЙЛЧЛЭХ МЕХАНИЗМ, ХУРД
Ургамалын навч ишээр дамжин өсөлтийн цэгүүдэд хүрч, липид, ацетал карбоксилийг блоклоэ ургамлын өсөлтийн цэгт хүрч 2-4 хоногийн дараа эхний шинж тэмдэг илэрч 5-7 хоногт өсөлтийн цэгүүд хүрэнтэн навч нь цоохортож ургалт зогсож үхнэ.
ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ
Нэг наст: усан хоног, ногоон хоног, зэгэл хоног будаа.
Олон наст: мөлхөө хиаг, эрдэнэшиш болон тариалангийн талбайд ургасан арвай, бүх төрлийн будаа, овьёос
НИЙЦЭЛ
Бүх төрлийн инсектицидтэй хольж хэрэглэж болно. Колпиралдад суурилсан гербицидтэй нийлэмжтэй. Бентазонтой хольж хэрэглэхэд сул үйлчилгээ үзүүлнэ. Бордоотой хольж хэрэглэхгүй.
БОДИСЫГ ХЭРЭГЛЭСНИЙ ДАРАА САВЫГ ХҮНСНИЙ
ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО.
ХАДГАЛАХ
Үйлдвэрлэснээс хойш 2 жил, бэлдмэлийг хуурай нөхцөлд зориулалтын байр саванд
хадгална. (-5)С –(+30 ) д
Танилцуулга
Хэрэглэх норм, тун
| Таримал | Хөнөөлт организм | Тун норм л/га | Ажлын уусмал л/га | Хэрэглэх онцлог, хугацаа, арга | Хүлээх хугацаа, давтамж |
|---|---|---|---|---|---|
| Шар буурцаг, төмс, рапс | Нэг наст үет(усан хоног, хоног будаа) | 0,2-0,4 | 200-300 | Үет ургамал 2-6 навчтай болсон үед (Этоксилат изодецилийн спирт, 900г/л) ийг 200мл ээр нэмж шүршинэ. | 60 хоногт 1 удаа |
| Олон наст үет(мөлхөө хиаг гм) | 0,4-1,0 | 200-300 | Мөлхөө хиаг 10-20см болсон үед (Этоксилат изодецилийн спирт, 900г/л)-ийг 200мл ээр нэмж шүршинэ. | 60 хоногт 1 удаа |
Нэмэлт үйлчилгээ
Leasing is an effective and attractive way of acquiring Rostselmash equipment.
Rostselmash Finance partner leasing companies can offer you programs to purchase agricultural machinery on the most favorable terms.
Exclusive leasing programs are also available.
Leasing is an effective and attractive way of acquiring Rostselmash equipment.
Rostselmash Finance partner leasing companies can offer you programs to purchase agricultural machinery on the most favorable terms.