Гезагард
- Home
- Гезагард
Гезагард
Prometryn 500g/l
CAS; 7287-19-6
C10H19N5S
C10H19N5S
50кг
Зориулалт
Лууван, вандуй, төмс болон бусад эрт ургадаг хос үрийн талт хогийн ургамлыг хянадаг.
Давуу тал
- Бусад бодистой хольж хэрэглэж болно. Тодорхой тохиолдолд нийцлийг шалгах хэрэгтэй.
- Энэхүү бодисыг хэрэглэсний дараа жил ямарч таримал тарьж болно.
- Цацсаны дараа 4-7 хоногийн дотор устгана.
Анхаарах зүйл
- Хамгаалах хувцас хэрэгсэлтэй ажиллах
- Ажлын уусмалыг саванд 30-50%д усаар дүүргэж холигчийг ажиллуулан тохирох тунг хийж хутгагчийг үргэлжлүүлэн ажиллуулж савыг дүүргэн найруулсаны дараа 5-6 цагийн дотор цацна.
- Өөр бодистой хольж хэрэглэх бол үндсэн бодисын дараа нэмэлт бодисыг хольж усаар дүүргэнэ.
- Ашиглахын өмнө болон дараа савыг 2-3 удаа цэвэр усаар зайлна.
- Хамгийн тохиромжтой бодис цацах температур нь/ +10/ хэмээс / +25/ бороо орохоос өмнө болон дараа 4 цагт цацалт хийхгүй. Салхины хурд 4-5м/с
- Цацагчийн хошууг ижил өнгө хэмжээгэр тааруулах
- Зөгийн хамгаалалтын бүс 1-2 км байх бөгөөд 4-5 хоногийн өмнө мэдэгдэх
- Онгоцоор цацахыг хориглоно.
- Хөнгөн хөрсөнд бага тунг, хүнд шим тэжээлтэй хөрсөнд өндөр тунг хэрэглэнэ.
БОДИСЫГ ХЭРЭГЛЭСНИЙ ДАРАА САВЫГ ХҮНСНИЙ
ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО.
Хэрэглэх норм, тун
| Таримал | Хөнөөлт организм | Хэрэглэх тун л/га | Ажлын уусмал л/га | Хэрэглэх хугацаа |
|---|---|---|---|---|
| Лууван | Нэг болон олон наст хос үрийн талт, үет хог ургамлыг устгана /Урвуу гагдай. Хээрийн гич. Чисэнцэр, Дунд ажигана. Эгэл гаймуу, Цагаан лууль, Эгэл хамбий. , Хошоон, Хоёр баганат , Намуу, Хурган чих, Хөдөөгийн лууван-нэг наст/ | 1,5 - 3.0 л | 200-300л | Хог ургамлууд соёолохоос өмнө 4-7 хоногийн дотор луувангийн жинхэнэ навч 1-2 болох үед үр дүн өндөртэй. |
| Лууван дөнгөж цухуйх үед: нэг болон олон наст өргөн навчит /Хөдөөгийн шаралзгана , Урвуу гагадай, Цангуу Усан хоног будаа/ | 1.1 | 200-300 | ||
| Лууван 1 жинхэнэ навч гарсан үед | Хог ургамал 4 навчтай байх үед /Урвуу гагдай, чисэнцэр, хээрийн гич, Дунд ажигана, Лууль,, Эгэл гаймуу, эгэл хамбий, 2 баганат исрэг, Хурган чих, Хошоон/ | 1,7-2,2 | 200-300 | Хог ургамал нялх үед бага тун идэвхитэй ургалтын үед / Хурган чих/ өндөр тунг ашиглна. |
| Вандуй, сармис | Хоёр болон нэг наст үе хог ургамал /Зэрлэг манжин/ | 1,5 л | 200-300 | Тариалсаны дараа 2-3см хүртэл соёолох хугацаанд цацаж хэрэглэнэ. |
| Төмс | Нэг наст үет болон олон наст хог ургамал | 2,3-3,3 л | 200-300 | Төмс цухуйхаас өмнө буюу 4 өөс бага навчтай үед |
ХАДГАЛАХ
/-5oС/- /+30oС/ д хуурай нөхцөлд 3 жил хадгална. Аюулын зэрэг 3
Нэмэлт үйлчилгээ
Зээл
Даатгал
Зээл
Leasing is an effective and attractive way of acquiring Rostselmash equipment.
Rostselmash Finance partner leasing companies can offer you programs to purchase agricultural machinery on the most favorable terms.
Exclusive leasing programs are also available.
Даатгал
Leasing is an effective and attractive way of acquiring Rostselmash equipment.
Rostselmash Finance partner leasing companies can offer you programs to purchase agricultural machinery on the most favorable terms.