Алмазис
METSULFURON METHYL 600 G/L WDG

CAS: 74223-64-6
C14H15N5O6S

50кг

Зориулалт

Зусах ба өвөлжих буудай, арвай, хөх тариа, хошуу будаа/ овъёос/-ны тарималын талбайн зарим нэг  ба олон наст хос үрийн талт хог ургамлыг устгах  зориулалттай сонгомол үйлчилгээтэй гербицид.

Давуу тал

  • Бараг бүх нэг наст ба олон наст хос үрийн талт хог ургамлыг ургалтын үед дарангуйлна.
  • 1 га-д зарцуулагдах норм бага өртөг хямд
  • Хог ургамлын эд эрхтнээр дамжин нэвтэрч 3-4 цагт үр дүн үзүүлж 7-21 хоногт бүрэн үхүүлнэ.

Анхаарах зүйл

  • Эх уусмалыг 1-2 цагийн өмнө найруулж дээрээс нь ажлын уусмалыг хийнэ.
  • 2,4Д суурилсан бодистой хольж хэрэглэж болно,бусад тохиолдолд  нийлэмжийг шалгаж ашиглах нь зүйтэй.
  • Хэт халуун/ +25-хэмээс их/, бороо орохоос өмнө болон дараа 3 цагт цацаж болохгүй.
  • Усны хатуулаг PH-8 аас дээш/ Хатуу ус/ нөхцөлд  бэлтгэсэн  ажлын уусмалыг хонуулахгүй цацаж хэрэглэх
  • Ихэнх бодистой нийцэх бөгөөд шаардлагатай бол эх уусмалаар нийцлийг шалгах
  • Хэт халуун / +25-хэмээс их/, бороо орохоос өмнө болон дараа 3 цагт цацаж болохгүй
  • Хамгийн тохиромжтой бодис цацах температур нь/ +10/ хэмээс / +25/
  • Цацагчийн хошууг тохирсон өнгийг тааруулан нэг бүрчлэн солиж хэрэглэх
  • ХАА-н техникийн хурдыг 4-10 км/ц , цацагчийн хошууны хэмжээ, туйвангийн өндөрийг усаар шалгаж үзэж л/га нормыг тохируулах нь цацах нь үр дүн, ач холбогдолтой .

БОДИСЫГ ХЭРЭГЛЭСНИЙ ДАРАА САВЫГ ХҮНСНИЙ
ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО.

Хэрэглэх норм, тун

ТарималХөнөөлт организмТун г/гаАжлын уусмал лХугацаа
Өвөлжих буудай арвайНэг наст хос үрийн талт болон зарим олон наст хос үрийн талт ургамал8-10Газрын техникээр 100-200
Онгоцоор25-50
Хавар нэг наст хог ургамлын 2-4 навч, олон наст хог ургамлын тэвгэн навч үүсэх үед
Зусах ба өвөлжих буудай, арвай, хошуу будаа6-8Үр тарианы тарималын бутлахаас гол хатгах үед
Зусах буудай арвай8-10Нэг наст хос үрийн талт хог ургамлын өсөлт хөгжлийн эхний шатанд, (2-4 навчтай байхад) ба олон наст хос үрийн талт хог ургамлын тэвгэн навч үүсэх үед, таримал ургамлыг 2 навчтайгаас бутлалтын төгсгөл хүртэлх хугацаанд шүршиж хэрэглэнэ
Мэдрэмтгий хог ургамлууд: · Мөлхөө шээрэнгэ, арзгар азаргана, хөдөөгийн бирааги,ажигана, гиш, зэрлэг байцаа, софиягийн борбут, дунд ажигана, эгэл зохимон, хурган засаа, дурсхал цэцэг, багваахайн зүйл, эгэл гаймуу, дошинцогийн зүйл, зэрлэг лууван, балжингарав, даамуу, нил, гагадайн зүйлүүд, Сул мэдрэмтгий хог ургамлууд: · Шарилжин навчит амбриоз, хонгор зул, чөдөр сэдэргэнэ, · Шорной,татаар сагаг, · лууль, чонын хэл, өрөмтүүл.

ХАДГАЛАХ
30°C-аас доош температурт, 45-70% чийгшилтэй хуурай, сэрүүн газар, агааржуулалт сайтай газар хадгална.

Бүтээгдэхүүнийг нарны гэрэлгүй газар хадгална

Нэмэлт үйлчилгээ