Имида 200+ Альфациперметрин 120

Imidacloprid 200 g/l +alpha-cypermethrin 120 g/l
ХИМИЙН ТОМЪЁО C9H10CIN502 C22H19C12NO3
CAS: 138261-41-3;67375-30-8

20L

1KG

Зориулалт

Бүх төрлийн тарималын хортон шавьжтай тэмцэх зориулалттай давхар үйлчилгээ бүхий өтгөрүүлсэн цийдмэг. Үйлчлэх механизм:Шавьжийн төв мэдрэлийн системийг гэмтээж эсийн мембраны нэвтрүүлэх чадварыг алдагдуулж, натрийн сувгийг хаадаг.

Үйлчлэх хүрээ: Иш хөндийлөгч ялаа, нөмрөгт бясаа, бүүрэг, бөөс,  цох, трипс, үр тарианы цох, газрын цох, хөрсний хачиг,   цикад, цацаг далавчтан, рапсын цэцэг идэгч, тоонолжин цэцэгтний бүүрэг, манжингийн навчны бөөс, манжингийн хөндийлөгч ялаа, вандуйн үрч цох, вандуйн бөөс, шөвгөр хошуут цох, бясаанууд, царцаа, хатган сорох амтай, төрөл бүрийн цох, эрвээхэй

Хэрэглэх хүрээ: Буудай, арвай, рапс, төмс, хүнсний вандуй, чихрийн ба тэжээлийн манжин, царгас (үрийн талбай), шар буурцаг, эрдэнэшиш,  бэлчээрт тархсан царцаа

Хамгаалалтын хугацаа: Хамгаалах хугацаа нь хортон шавьжийн төрөл, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 2-4 долоо хоног байна.

Давуу тал

  • Ургамлын бөөс, трипс, цагаан далавчтан зэрэг шавьжаас гадна навч идэгч бүх төрлийн шавьжинд өргөн хүрээтэй үйлчилдэг.
  • Маш бага тунгаар хэрэглэгддэг өндөр үр дүнтэй хосолсон үйлчилгээтэй.

Анхаарах зүйл

  • Эх уусмалыг 1-2 цагийн өмнө бэлтгэх, усны хатуулаг PH-8 аас дээш нөхцөлд бэлтгэсэн  ажлын уусмалыг тухай бүр нь найруулж  хонуулахгүй цацаж хэрэглэх
  • Ашиглахын өмнө болон дараа савыг 2-3 удаа цэвэр усаар зайлна.
  • Хамгийн тохиромжтой бодис цацах температур нь ( +100C) – (+250C) хэм.бороо орохоос 3 цагийн өмнө, орсоны дараа 3 цагийн дотор цацахгүй. Салхины хурд 4-5м/с
  • Бүх фунгицид, шингэн бордоо болон бусад шавьж устгах инстекцидүүдтэй нийцнэ.

БОДИСЫГ ХЭРЭГЛЭСНИЙ ДАРАА САВЫГ ХҮНСНИЙ
ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО.

Хэрэглэх норм, тун

ТарималХөнөөлт организмТун (л/га)Ажлын уусмал (л)ХугацааХэрэглээний давтамж
Улаан буудай, арвайҮр тарианы жийгээ цох,Шилэн хорхой0.1100-200Навчинд шүрших20 хоногийн дараа
Улаан буудайНарны цох, ногоон хорхой, бөөс, бүүрэг, скраб цох, хачиг, эрдэнэ шишийн ялаа, шилэн хорхой, Үр тарианы жийгээ цох0.1Газрын техникээр 200400 Онгоцоор 25-50 Өсөлт хөгжлийн үед20 хоногийн дараа
АрвайНогоон цох, трипс эрдэнэ шишийн ялаа, Лема цох, үр тарианы жийгээ цох0.15-0.2Өсөлт хөгжилтийн үед20 хоногийн дараа
ЭрдэнэшишХөвөн эрвээхэй, Швед ялаа, Planthopper-ургамал сорогч0.15-0.2Өсөлт хөгжилтийн үед30(2)
Утсан өт0.15-0.2100-200Соёолсоны дараа30 хоногийн дараа (2)
РапсБүүрэг, цох0.1-0.15100-200Нахиалах үед34 хоногийн дараа
Манжингийн навч идэгч, манжингийн навч хөндийлэгч ялаа, рапсын цэцэг идэгч цох, үр тарианы жийгээ цох, хөрсний хачиг, хээрийн хүрэл цох, тоонолжин цэцэгтний бясаа, царцаа0.1-0.15Газрын техникээр 200400 Онгоцоор 25-50 Өсөлт хөгжлийн эхэн үед
Алмазан эрвээхэй0.15-0.2
ВандуйВандуйн үрч цох, вандуйн бөөс0.1-0.15200-300Өсөлт хөгжлийн үед14 хоногийн дараа
Шар буурцагХөвөн хорхой, шар буурцгийн хонхорхой, шар буурцагын бөөс0.15-2.0 (Агаараар) 200-400Нахиалах үед30 хоногийн дараа (2)
Шошны лима, өт0.1-0.15 (Агаараар) Өсөлт хөгжлийн үед

Нэмэлт үйлчилгээ