ГЛИФОСАТ 540

Glyphosate Potassium Salt 540 g/l, SL
CAS-1071-83-6

50кг

Зориулалт

Уринш , тарихын өмнө болон ургац хураахаас өмнө нэг ба олон наст үет, хос үрийн талт хог ургамал, өвслөг болон өргөн навчит, модлог зарим бут сөөгийг устгахад зориулагдсан симтемийн дотоод үйлчилгээтэй гербицид.

Давуу тал

Калийн катион (K+) нь глифосат сөрөг молекулуудтай хүчтэй холбогддог тул глифосатын үр нөлөөг нэмэгдүүлж өргөн навчит төрөл бүрийн хог ургамалын үндэсний системд хурдан хүрдэг.

  • Тариалалтын өмнө хог ургамлыг цухуйж гарч ирсэний дараа хэрэглэх нь илүү үр дүнтэй.
  • 1литр глифосатад агуулагдах давсны хэмжээ өндөр, усанд маш хурдан уусдаг
  • Хөрсөнд идэвхитэй хадгалагддаггүй тул дараа нь таригдах тарималд нөлөөгүй.
  • Нэг наст хог ургамалд 5 хоног,олон наст хог ургамал 7-10 хоног,мод бут сөөгөн ургамалыг 10-20 хоногт устгана.

Анхаарах зүйл

  • Хамгийн багадаа хог ургамлал нь 3-4 навчтай 6-8 см өндөр шаардлагыг баримтлах
  • Эх болон ажлын уусмалыг 1-2 цагийн өмнө бэлтгэх, усны хатуулаг PH-8 аас дээш нөхцөлд бэлтгэсэн  ажлын уусмалыг хонуулахгүй цацаж хэрэглэх
  • Ихэнх бодистой нийцэх бөгөөд шаардлагатай бол эх уусмалаар нийцлийг шалгах
  • Хамгийн тохиромжтой бодис цацах температур нь ( +100C) – (+250C) хэм.бороо орохоос 2 цагийн өмнө, орсоны дараа 2 цагийн дотор цацахгүй. Салхины хурд 4-5м/с
  • Цацагчийн хошууг тохирсон өнгийг тааруулан нэг бүрчлэн солиж хэрэглэх
  • ХАА-н техникийн хурдыг 4-10 км/ц , цацагчийн хошууны хэмжээ, туйвангийн өндөрийг усаар шалгаж үзэж л/га нормыг тохируулах нь цацах нь үр дүн, ач холбогдолтой .
  • Цацсаны дараа савыг цэвэр усаар сайтар зайлж, хоолой, гуурсыг нэг бүрчлэн цэвэрлэнэ.
  •  

БОДИСЫГ ХЭРЭГЛЭСНИЙ ДАРАА САВЫГ ХҮНСНИЙ
ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО.

Хэрэглэх норм, тун

ТарималХөнөөлт организмТун мл/гаАжлын уусмалХугацаа
Буудай, төмс, рапс,цэцэг тариалахаас өмнөНэг наст үет ба хос үрийн талт хог ургамал 6-8навчтай үед2,5Газрын техникээр 200
Онгоцоор 50-100
Тариалахаас 14 хоногийн өмнө
УриншидНэг ба олон наст хог ургамалд 8-12см буюу 8 навчтай үед3,0Хог ургамал идэвхитэй ургаж эхлэх
Болц түргэсгэх БуудайНэг наст үет хог ургамал2,0Чийг 28% иас илүүгүй үед хэрэглэх бөгөөд цацсаны дараа 7 хоногт хурааж болохгүй. Таримал шигүү бол өндөр тунг ашиглана.Үрэнд зориулсан ургацад цацаж болохгүй.

ХАДГАЛАХ

Үйлдвэрлэснээс хойш 2 жил, бэлдмэлийг хуурай нөхцөлд зориулалтын байр саванд хадгална./ -10 0С –(+30 0С) д                    

Нэмэлт үйлчилгээ