Гезагард
Prometryn 500g/l

CAS; 7287-19-6
C10H19N5S

50кг

Зориулалт

Лууван, вандуй, төмс болон бусад эрт ургадаг хос үрийн талт хогийн ургамлыг хянадаг.

Давуу тал

  • Бусад бодистой хольж хэрэглэж болно. Тодорхой тохиолдолд нийцлийг шалгах хэрэгтэй.
  • Энэхүү бодисыг хэрэглэсний дараа жил ямарч таримал тарьж болно.
  • Цацсаны дараа 4-7 хоногийн дотор устгана.
  •  

Анхаарах зүйл

  • Хамгаалах хувцас хэрэгсэлтэй ажиллах
  • Ажлын уусмалыг саванд 30-50%д усаар дүүргэж холигчийг ажиллуулан тохирох тунг хийж хутгагчийг үргэлжлүүлэн ажиллуулж савыг дүүргэн найруулсаны дараа 5-6 цагийн дотор цацна.
  • Өөр бодистой хольж хэрэглэх бол үндсэн бодисын дараа нэмэлт бодисыг хольж усаар дүүргэнэ.
  • Ашиглахын өмнө болон дараа савыг 2-3 удаа цэвэр усаар зайлна.
  • Хамгийн тохиромжтой бодис цацах температур нь/ +10/ хэмээс / +25/  бороо орохоос өмнө болон дараа 4 цагт цацалт хийхгүй. Салхины хурд 4-5м/с
  • Цацагчийн хошууг ижил өнгө хэмжээгэр  тааруулах
  • Зөгийн хамгаалалтын бүс 1-2 км байх бөгөөд 4-5 хоногийн өмнө мэдэгдэх
  • Онгоцоор цацахыг хориглоно.
  • Хөнгөн хөрсөнд бага тунг, хүнд шим тэжээлтэй хөрсөнд өндөр тунг хэрэглэнэ.
  •  

БОДИСЫГ ХЭРЭГЛЭСНИЙ ДАРАА САВЫГ ХҮНСНИЙ
ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО.

Хэрэглэх норм, тун

ТарималХөнөөлт организмХэрэглэх тун л/гаАжлын уусмал л/гаХэрэглэх хугацаа
ЛууванНэг болон олон наст хос үрийн талт, үет хог ургамлыг устгана /Урвуу гагдай. Хээрийн гич. Чисэнцэр, Дунд ажигана. Эгэл гаймуу, Цагаан лууль, Эгэл хамбий. , Хошоон, Хоёр баганат , Намуу, Хурган чих, Хөдөөгийн лууван-нэг наст/ 1,5 - 3.0 л200-300лХог ургамлууд соёолохоос өмнө 4-7 хоногийн дотор луувангийн жинхэнэ навч 1-2 болох үед үр дүн өндөртэй.
Лууван дөнгөж цухуйх үед: нэг болон олон наст өргөн навчит /Хөдөөгийн шаралзгана , Урвуу гагадай, Цангуу Усан хоног будаа/ 1.1200-300
Лууван 1 жинхэнэ навч гарсан үедХог ургамал 4 навчтай байх үед /Урвуу гагдай, чисэнцэр, хээрийн гич, Дунд ажигана, Лууль,, Эгэл гаймуу, эгэл хамбий, 2 баганат исрэг, Хурган чих, Хошоон/ 1,7-2,2200-300Хог ургамал нялх үед бага тун идэвхитэй ургалтын үед / Хурган чих/ өндөр тунг ашиглна.
Вандуй, сармисХоёр болон нэг наст үе хог ургамал /Зэрлэг манжин/ 1,5 л200-300Тариалсаны дараа 2-3см хүртэл соёолох хугацаанд цацаж хэрэглэнэ.
ТөмсНэг наст үет болон олон наст хог ургамал2,3-3,3 л200-300Төмс цухуйхаас өмнө буюу 4 өөс бага навчтай үед

ХАДГАЛАХ
/-5oС/- /+30oС/ д хуурай нөхцөлд 3 жил хадгална. Аюулын зэрэг 3

Нэмэлт үйлчилгээ